~ Толгодыг даван шувууд буцлаа Догдлох сэтгэл таныг үгүйлэж гансрах юм Ээж минь Хатуу хүтүү хорвоогийн жамыг бодохоор Холдоод байх шиг санагдах юм даа Ээж минь Хатуу хүтүү хорвоогийн жамыг бодохоор Холдоод байх шиг санагдах юм даа ~ Намрын төгөл навчсаа гөвөн бөхөлзөөд Нартын амьдрал утгагүй мэт санагдаад байна Сэрүүн шөнийн зэвэргэн бодолд жиндүүлхэд Сэтгэлийн дулаан чинь үгүйлэгдэх юм Сэрүүн шөнийн зэвэргэн бодолд жиндүүлхэд Сэтгэлийн дулаан чинь үгүйлэгдэх юм ~ Ээж минь Надад өгсөн сэтгэлийн дулааныг тань бодохоор Нарны илч ядмаг санагдаад байна Уйтгар үргээсэн бүүвэйн дууг чинь санахлаар Энэхүү дуу минь сэтгэлд минь хүрэхгүй л байна Уйтгар үргээсэн бүүвэйн дууг чинь санахлаар Энэхүү дуу минь сэтгэлд минь хүрэхгүй л байна ~