Наран саран нэгэн тэнгэрт Нисэн хөвсийх үүлс хөл дор Нэгэн биеийн минь нөгөө тал Нийлсэн сүргийн минь чонон сүнс Чи хаана байна? Намрын адаг сар юм даг Сартай өдрийн явдал байлаа Хөх чонын нутагт юм даг Ганцаар хэрэн хэсч явж байхад Адал явдал тохиоx нь тэрээ Зүүдэнд үзсэнээс огт өөрцгүй Зүрхэнд бууснаас ер ялгаагүй Таарна ч хэмээн төсөөлөөгүй Тэнгэрийн араатны харц намайг мөргөлөө Айж эмээхийг умартчихсан юм даг Ардаас дагаад яв гэнэ үү дээ "Алдалгүй атга", хэмээн солонго атгуулаад Тайгынхаа гүн рүү харайлган оров оо Татагдаад би араас нь гүйлээ Уулнаас уулруу үүлнээс үүлрүү Нэг л сүрэг шиг хамтдаа давхилаа Гүйсээр давхисаар Хачин жигтэй газар ирлээ Гал усыг нийлүүлээд түүдэг гал түлсэн Зүг зүгийн савдагууд чуулсан Энэ юун газар вэ? Түүдэг галруу сайн хар гэнэ Хөх саарал чоныг олж харлаа Өөрийгөө харах шиг...