作词 : Erdenebayar Erdene/Batbold Gandi 作曲 : Erdenebayar Erdene/Ankhbayar Khuyagtbaatar/Batbold Gandi/Bayarjavkhlan Byambaa Өнөөдөр сайхан байна брода Өдөр бүр ийм байж таардаг Cuz we are brother from the another mother We share each other Өнөөдөр сайхан байна брода Өдөр бүр ийм байж таардаг Cuz we are brother from the another mother We share each other Ах дүүгийн тухай сэдвээр дуу хийлээ би Д-н хамтаар Амьдрал дундаас цухуйж гарсан энэ бол бидний товчхон намтар Ах захаа дээдэлж хүндлэх амьдралынхаа шугам замаар Алхаж байна нисэж биш ээ өгсөж явна энэ шатаар Тулгын чулуу шиг надад төрсөн ах нар байна Түшиг тулгуур болсон төрснөөс өөрцгүй дүү нар байна Он цаг хугацааг элээх олон найз нартай Омголон бардам зантай эрийн хийморьтой Би өөрөө нэг зангаар байх гэж хичээдэг Хиймэл үгсээр биш үйлдлээрээ дутууг гүйцээдэг Ямагт сайн сайхныг хүсдэг хундага бүрийг хүртээдэг Эрчүүдийн нөхөрлөл ирээдүйн түүхийг бүтээдэг Яарч явахад тосож угтдаг тусч занг би мэднэ ээ Явах замаар гарч ирээд дайлж цайлсныг нь ч хэлнээ Нэг л зангаар байж чадах найз нөхдүүд хэд вэ? Эцсийн үр дүнд эр хүн бүхэн ээжүүдийгээ шүтнэ ээ Өнөөдөр сайхан байна брода Өдөр бүр ийм байж таардаг Cuz we are brother from the another mother We share each other Өнөөдөр сайхан байна брода Өдөр бүр ийм байж таардаг Cuz we are brother from the another mother We share each other Улаанбаатар хот минь налайна, сайхан байна гадаа Юу байна Брода? Хаана байна би гарлаа Өнөөдрийн style бол хөнгөн Урин цаг ирж байгаа учир хувцас нимгэн Нарны зам дээгүүр сүнгэнэнэ машинтайгаа Танд авсан shit өнгөлөг миний хажууд байгаа Хөнгөн бийтэн дээр саксафон дуугарна Үүн дээр миний дууны мөртүүд цаашаагаа цуварна Амьдралын дунд эрчим хүчний үүсвэр бий Хэний ч тархин дээр нь дусална би бол Mr.D Холын хараа уян хатан байдал тэнцвэр бий Өчүүхэн зүйлээс ургаж гарсан үнэ цэнэ бий Жарын талыг насалж явна нарийн ширийн зүйлийг Бүгдийг ойлгохыг оролдож байна би энүүхэндээ Үзсэн бүхнээ мэднэ түүнээс үзээгүй байж худлаа яриад яахав Хүндлэл гэдэг зүйл бол дотор энүүхэнд байна Өнөөдөр сайхан байна брода Өдөр бүр ийм байж таардаг Cuz we are brother from the another mother We share each other Өнөөдөр сайхан байна брода Өдөр бүр ийм байж таардаг Cuz we are brother from the another mother We share each other Өнөөдөр сайхан байна брода Өдөр бүр ийм байж таардаг Cuz we are brother from the another mother We share each other Өнөөдөр сайхан байна брода Өдөр бүр ийм байж таардаг Cuz we are brother from the another mother We share each other