Хуурай газрын хөрсөнд нь ээ хө Хөсрийн өвсч ургахгүй шүү дээ Угаас үнэнч сэтгэлгүй болвоос Учирсан ханыга зовоох л байлгүй дээ Угаас үнэнч сэтгэлгүй болвоос Учирсан ханыга зовоох л байлгүй дээ Хөлдүү усан дороос нь хө Хайтан цэцэг соёлохгүй шүү дээ Өчүүхэн жаахан ч маргалдах болвоос Үр хүүхэд минь жаргахгүй л байлгүй дээ Өчүүхэн жаахан ч маргалдах болвоос Үр хүүхэд минь жаргахгүй л байлгүй дээ Бурханы ивээлээр нийлсэн болхоороо Болих салхыг бодоодч яахав дэ хө Цэнхэр яргуй цэцгүүд нь ээ хө Цагийн аясаар гандацгаана шүү дээ Ханилсан бид нь мөнх насгүй болхоор Хорвоо уяханч хагацаах нь байлгүй дэ Ханилсан бид нь мөнх насгүй болхоор Хорвоо уяханч хагацаах нь байлгүй дэ Бурханы ивээлээр нийлсэн болхоороо Болих салхыг бодоодч яахав вэ хө x2