|
За би одоо чиний чихий бөглөөг гаргахын тулд үгээ хэлж эхлье |
|
Зарим нэг нь бусдыг дуурайж бэлэнчлэх юм, утга муутай холболтуудыг хэн чиг л хийнэ |
|
Танихгүй хүмүүст хэлхэд намайг Мигаа гэдэг би чамд зориулж биш өөрөө дуртай болхоор |
|
Дуу хийдэг яагаад гэвэл рэп гэдэг хар тамхи шиг хүнийг донтуулдаг хортой болхоор |
|
Нэгэнтээ би донтсон гарч чадахгүйгээр, амтанд нь орсон ханж цадахгүйгээр |
|
Цаашдаа байж чадахгүй байх рэп гэдэг ийм сайхан гайхалтай өвснөөс сорж татахгүйгээр |
|
Дууг минь сонсож байгаа дуунд минь донтож байгаа хүмүүст зориулж би цаашид үгэлсээр байх болно |
|
Муу гэж уурлаж байгаа мууд минь дурлаж байгаа нөхдүүдийг содон холбох үг үсгээр гайхуулна |
|
Би өөрийн ирээдүйг өөрийн чадлаар босгож байгаа болхоос бусдыг дагаж далайж яваагүй |
|
Санаа байгаа гэхдээ сачий хүрэхгүй байх чадвал би үгэлсээр байх болно далтай ч хамаагүй |
|
Эхлээд өөрийгөө сонсож дуртай зүйлээ олоод түүнд хүрэх замыг өөрийн гараар зурах хэрэгтэй |
|
Төгс хүн гэж байх биш алдах үе олон бий сэргэлэн бол бусдын алдааг хараад сурах хэрэгтэй |
|
Өөрөө хийж үзээчгүй хэцүүг нь мэдээчгүй хэдий ч бусдыг муулж харааж суух эрэгтэй |
|
Өрөвдөлтэй харагдана тийм болхоор хэзээ ч битгий сонирхолоо хая, дараа нь дур хүрэхдээ |
|
Хийгээд үз чамд мэдээж зав гарна, тэнэг хүн л авьяасаа хав дарна |
|
Хэрвээ чи өөрийгөө нээж чадвал чиний үзэн ядагчид тэр шөнө хар дарна |
|
Хөгжим гэдэг ямар ч өвчинг эдгээх далдын хүчинд итгэж рэпэд зүтгэж ирсэн Мөртийг шигшин улам хөгжин дэвшин миний түвшин дээшилж өдийг хүрсэн билээ |
|
Орой болгон оронд орход одон орон болон олон содон зүйлүүд хормын төдийд толгой дотор бодол болно |
|
Хорон үгийг бодон дор нь сорон олзлож хоосон цаасанд холбож наасан хоройт бадаг хожим цаашид моодонд орно |