[00:16.78] |
Нүүдлийн шувуудын хойноос гуних хүн олон ч |
[00:24.20] |
Нүднээс далд ганцхан ижил минь л намайг бодно |
[00:31.87] |
Энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашгарвал |
[00:39.36] |
Ижил минь л ганцаар миний дууг танина байх даа |
[00:44.96] |
|
[00:47.13] |
Хүслээс гажууд тавиланд төөрч будилаж явахад минь |
[00:54.72] |
Хүүгээ яаж явааг зөнгөөрөө тааж мэдрэнэ |
[01:02.25] |
Нүгэлт санаагүй алдаанд минь харуусаад |
[01:09.74] |
Нүдэндээ багтахгүй нулимс нь урсч мэлмэрэнэ |
[01:17.08] |
Нэг л өөрийн наран надад халтар харагдаад |
[01:25.12] |
Нэхэл хатуу хорвоо ижийг минь аваад одно |
[01:32.49] |
Цэцэгийн шүүдэр хүртэл настай байдгийг анзаарч |
[01:39.86] |
Цэн цэнгийн нулимс нь үнэтэй байдгийг мэдрэнэ |
[01:47.37] |
Сүүлчийн ганц амьсгал аа цэцгэнд шингээж та орхиод |
[01:55.03] |
Сүүгээр намайг дэлхий дээ даатган өөрөө одохвий дээ |
[02:02.84] |
Буцааж нэхэхгүй хайраа ганцхан тийш нь асгачихаад |
[02:10.19] |
Бухимдах ч үгүй харуусах ч үгүй орчлонгоос одчих вий дээ ээж минь |
[02:19.44] |
|
[02:50.30] |
Аргал түүж явсан мөр нь үл олдоно |
[02:57.55] |
Араг үүрсэн дүр нь нүдэнд хоосон үзэгдээд |
[03:05.11] |
Ээжийн минь өглөг тэртээ цагаан аялгуу |
[03:12.47] |
Эргээд хэзээ ч олдохгүй уянга болж нэхэгдэнэ |
[03:20.05] |
Өнгө цагаан саран танийг тэгэхэд нэхээд |
[03:27.61] |
Өрхний заадсаар хоймор тэмтрэн аялана |
[03:35.14] |
Намайг тэвэрсэн зураг тань нүдэнд үзэгдээд |
[03:42.55] |
Өвөлийн шөнө ижий минь даарч суух шиг болно |
[03:50.15] |
Нутгийн нэг чулууг ээжийнхээ оронд босгоод |
[03:57.60] |
Нулимстай нүдээр хорвоог ажихийн тэр цагт |
[04:04.94] |
Ганцаардхын уйтай барьцгүй орчлонг мэдрээд |
[04:12.31] |
Гантиг чулууг түшээд уйлж зогсохвий дээ |
[04:19.60] |
Сүүлчийн ганц амьсгал аа цэцгэнд шингээж та орхиод |
[04:27.43] |
Сүүгээр намайг дэлхий дээ даатган өөрөө одохвий дээ |
[04:34.57] |
Буцааж нэхэхгүй хайр аа ганцхан тийш нь асгачихаад |
[04:42.13] |
Бухимдах ч үгүй харуусах ч үгүй орчлонгоос одчихвий дээ ээж минь |
[04:51.07] |
|